Нүүр хуудас Нийгэм БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэжээ.

БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэжээ.

245
0

Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэж, хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.  6-р сарын 28-нд болсон арга хэмжээ  Бээжин хотын Жали зочид буудлын ёслолын их танхимд  зохион байгуулж, тус яамны урилгаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайдын туслах Чиньган, олон улс орноос БНХАУ-д суугаа элчин сайд яамны элчин сайд, дипломат ажилтнууд, Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлчид, Монгол улсын ЭСЯ-тай хамтран ажилладаг бусад байгууллагын ажилтнууд болон Бээжинд сурдаг Монгол оюутны төлөөлөл оролцсон байна. Баяр наадмын арга хэмжээг Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн элчин сайд Д.Ганхуяг нээж үг хэллээ. Хүлээн авалтын үеэр Монгол улсын уран сайханчид урлагийн иж бүрэн тоглолт хийж, гадаад дотоодын төлөөлөгч, дипломат ажилтнуудад Монголын уламжлалт язгуур урлагийн гайхамшийг мэдрүүлсэн юм. Энэхүү арга хэмжээ ноён Д.Ганхуягийн онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдож ирээд хийсэн анхны том хүлээн авалт гэдгээрээ онцлог боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here