Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи ”АРИГУН”брэндийн лаа бүхэн өөр өөрийн үнэртэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

”АРИГУН”брэндийн лаа бүхэн өөр өөрийн үнэртэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

490
0

“Их өсөлт” ХХК-н захирал “Аригун брэндийг үүсгэн байгуулагч Х.Ихбаяр “АРИГУН” брэндийн талаар: -Хүн төрөлхтөн эрт дээр үеэс лааг өдөр тутмын амьдралдаа хэрэглэн өнөө цаг үед ирсэн байна. Гоёл чимэглэл, зан үйлд ашиглах болон ажил,гэр орныхоо энергийг сайжруулах гээд олон талаар ашиглаж байна. Зах зээлд ч хэрэглээгээ дагаад олон төрлийн лаа худалдаалагдах болсон. Тэгвэл лааны тосыг маш олон төрлийн тосноос гаргаж авдаг зарим нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Амьтны гаралтай, параффин зэрэг тосоор үйлдвэрлэсэн, химийн элдэв найрлагатай лаанаас дэлхий нийтээрээ татгалзаж буй энэ үед бидний үйлдвэрлэж буй “АРИГУН” брэндийн лаа  экологийн цэвэр бүтээгдэхүүн болох шар буурцагны тосыг ашиглан эх орондоо үйлдвэрлэж байгаа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй “эко” бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой . Европын соёлд лааны хэрэглээ маш их байдаг. Гоёл чимэглэлийн салшгүй нэг хэсэг нь төрөл бүрийн лаа байдаг шүү дээ. Монголчуудын хувьд тансаг зэрэглэлийн лааны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед “АРИГУН” брэндийн лааг хэрэглэгчиддээ хүргэж байгаадаа баяртай байна. Миний хувьд Англи улсад боловсрол эзэмшсэн гэртээ болон оффис дээрээ үргэлж лааг хэрэглэдэг болохоор эх орондоо үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнээр тансаг зэрэглэлийн лаа бүтээх санаа анх төрж судалгаа хийж эхэлсэн. Хамгийн гол бүтээгдэхүүн болох лааны тосоо шар буурцагны тосоор сонгож лааны шил болон олс, үнэр зэрэгтээ маш их судалгаа хийж байж гаргаж авснаар бүтээгдэхүүн маань бэлэн болоод байна. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цэвэр шар буурцгны тосыг сонгон авсан. Үйлдвэрлэлээ эхлүүлж байх үед хараахан Монголд маань шар буурцаг тариалаагүй байсан учраас бид материалаа европоос оруулж ирээд Монголдоо өөрийн лабораторидоо үнэр болон орц найрлагыг нь тааруулж үйлдвэрлэж байна. Саяхан нэг баяртай мэдээ дууллаа. Гацуурт компаний хамт олон шар буурцаг тариалж эхэлсэн байна. Цаашид эх орондоо ургасан шар буурцагны тосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бодолтой байгаа. Боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна. ”АРИГУН” брэндийн лаа бүхэн өөр өөрийн үнэртэй. Өнгө, будагч бодис ороогүй шатах явцдаа ямар нэгэн тортог гарахгүй, төрөл бүрийн анхилам үнэртэй. Шилний тухайд дахин боловсруулах боломжтой галд тэсвэртэй шилийг сонгон авсан байгаа. Лаа бүхэн хэмжээнээсээ хамаарч 15-50 цаг асдаг. Мөн бид лааны зориулалтын асаагуур, унтраах хэрэгсэлийг ч давхар хэрэглэгчиддээ санал болгож байгааг хэлмээр байна. “АРИГУН” брэндийн лааны төрөл тус бүр нь өөр өөрийн өвөрмөц нандин үнэртэй байгаль дэлхийн сайхан үнэрт ургамал жимс, цэцэгсийн охь дээжсийн увдист үнэрээрээ олон талын ач тус анагаах чадварыг өөртөө агуулсан байгаа. Зургаан төрлийн үнэр бүхэн өөр өөрийн онцлогтой. Дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулгыг манай https://www.facebook.com/ArigunLuxuryBrand/хуудсаар зочилж авах боломжтой байгаа. Хамгийн гол нь шар буурцагны тосоор хийж байгаа учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Тиймээс л хүний эрүүл мэндэд хоргүй Монгол брендийн лаа үйлдвэрлэж байна. Манай нэрийн барааны дэлгүүр “Скай” их дэлгүүрийн нэгдүгээр давхарт байрлаж байна. Мөн “Мишээл” төвийн С8 павильон, ТБД андуудад байрлах “Старс” супермаркетаас худалдаж авах боломжтой. Хэрэглэгчиддээ ойртуулахын тулд хүргэлтийн үйлчилгээг эхлүүлсэн. Дотоодын хэрэглэгчид төдийгүй гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид сонирхон ихээр худалдан авч байна. Хайртай хүмүүстээ бэлэглэх өвөрмөц содон бэлэг ”АРИГУН” брэндийн тансаг үнэрт лаа байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here