Нүүр хуудас Улс төр УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Канадын элчин сайд Эд Жэйгэртэй уулзлаа.

УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Канадын элчин сайд Эд Жэйгэртэй уулзлаа.

109
0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, ноён Эд Жэйгэрийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Э.Жэйгэр уулзалтын эхэнд, Монгол Улсад элчин сайдаар сууж буй хугацаанд танай  УУХҮЯ ойр дотно ажиллаж ирсэнд баяртай байна. Ялангуяа сайд танд онцгой талархал илэрхийлье гэв. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хооронд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалт, хэлэлцээрүүд өрнөсөн жилүүд байлаа. Цаашид дараагийн элчин сайдтай хамтран ажиллаж, энэ харилцаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна”гэлээ.

Сайд Ц.Дашдорж Канад-Монголын харилцаанд мэдэгдэхүйц ахиц авчирсан энэ хугацааны 40 хувьд би тантай хамтран ажилласан байна. Өнгөрөгч PDAC-ийн чуулганы үр дүнд Монголд хөрөнгө оруулах сонирхол илэрхий нэмэгдэж, тодорхой ажлууд эхлээд явж байна. Мөн Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтын мөрөөр манай улсын Гадаад харилцааны яам түлхүү анхаарч байна.

Хөрөнгө оруулагчидтай илүү ойр ажилладаг салбарын хувьд аль аль талдаа үр ашиг хүртэх байдлыг хангах чиглэлд анхаарч ирлээ. Цаашид ч энэ бодлогоо хэвээр хадгалж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here